Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 06 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 06 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Хараа, Бургалтай, Хүдэр, Буур, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 166.8-204.3 мг/л-т хэлбэлзэж, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас (цаашид ХА гэх) Сэлэнгэ голын Сэлэнгэ-Зүүнбүрэн цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH4/-ын агууламж 0.53 мгN/л буюу ХА-аас 1.06 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 206.9-235.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 52.2-68.6 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 199.5-209.3 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 171.2 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 191.4 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт үгүй байна.
Буур гол, Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 608.5 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 13.12 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/БХХ5/-ийн агууламж 3.7 мгО/л буюу 1.23 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.2 мгО/л буюу 1.22 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 0.51 мгN/л буюу ХА-аас 1.02 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.025 мгN/л буюу ХА-аас 1.25 дахин давсан голын гольдролын дагуу бага бохирдолтой байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 710.4 мг/л, голын усны хүчилтөрөгчийн хангамж сайн, 11.20 мгО/л байсан боловч ХА-аас биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч/БХХ5/-ийн агууламж 5.3 мгО/л буюу 1.77 дахин, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 4.97 мгN/л буюу ХА-аас 9.94 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 3.275 мгN/л буюу ХА-аас 163.75 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.207 мгР/л буюу ХА-аас 2.07 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
8.0 |
0.53 |
0.007 |
0.012 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
12.32 |
2.9 |
5.8 |
0.28 |
0.005 |
0.013 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
12.32 |
2.6 |
2.6 |
0.22 |
0.006 |
0.015 |
4 |
Орхон – Шаамар |
12.64 |
2.7 |
4.2 |
0.24 |
0.008 |
0.012 |
5 |
Орхон – Сүхбаатар |
11.68 |
2.4 |
2.4 |
0.22 |
0.006 |
0.014 |
6 |
Ерөө-Бугант |
- |
- |
4.3 |
0.26 |
0.005 |
0.002 |
7 |
Ерөө-Ерөө |
- |
- |
5.6 |
0.24 |
0.004 |
0.011 |
8 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
2.6 |
0.28 |
0.009 |
0.013 |
9 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
2.4 |
0.21 |
0.004 |
0.028 |
10 |
Хараа-Зүүнхараа/доод/ |
- |
- |
2.6 |
0.19 |
0.006 |
0.026 |
11 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
3.5 |
0.16 |
0.016 |
0.015 |
12 |
Бургалтай-Бургалтай |
- |
- |
3.7 |
0.20 |
0.011 |
0.022 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
2.2 |
0.03 |
0.001 |
0.020 |
14 |
Бугант-Бугант |
- |
- |
2.9 |
0.31 |
0.008 |
0.020 |
15 |
Буурь-Сүхбаатар |
13.12 |
3.7 |
12.2 |
0.51 |
0.025 |
0.008 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
11.20 |
5.3 |
28.0 |
4.97 |
3.275 |
0.207 |
MNS 4586:98 |
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2023 оны 06 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламж/цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 66.67%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2023 оны 06 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|
||
“Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-ын ЦБ |
Орох |
7.08 |
202.0 |
37.34 |
144.0 |
608.4 |
65.6 |
0.759 |
12.87 |
0.154 |
5.65 |
66.67 |
Гарч |
7.57 |
50.4 |
22.00 |
48.0 |
74.88 |
6.4 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азот MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Хүдэр, Бургалтай голын ус цэвэр байна. Харин Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар сумын агаарын чанарын 1-р харуулын орчмоос 06-р сард нийт 42 удаа агаарын дээж аван 21 удаа химийн шинжилгээг хийлээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их нь 0.009 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их нь 0.042 мг/м3 байсан бөгөөд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5, том ширхэглэлт тоосонцор буюу РМ10-ын MNS4585:2016 стандарт дахь хүрээлэн байгаа агаарт байх бохирдуулагч бодисын хүлцэх агууламжаас даваагүй байлаа. Мөн агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Мандал сумын агаарын чанарын 2-р харуулын орчмоос 06-р сард нийт 42 удаа агаарын дээж аван 21 удаа химийн шинжилгээг хийлээ. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.009 мг/м3, хамгийн их агууламж 0.019 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.008 мг/м3 байна. Нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ2.5, том ширхэглэлт тоосонцор буюу РМ10-ын MNS4585:2016 стандарт дахь хүрээлэн байгаа агаарт байх бохирдуулагч бодисын хүлцэх агууламжаас даваагүй байлаа.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын ерөнхий инженер М.Аягүл